Хүний нөөц болон гүйцэтгэх удирдлагуудын шийдвэрлэх ёстой гол асуудлууд

By 2019-01-22Зөвлөгөө

Зах зээлийн тогтвортой өсөлт, санхүүгийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны доголдолгүй байдал нь удирдлагуудын гол анхаарлаа хандуулдаг хэсэг. Гэвч байгууллагын үйл ажиллагааны хурдасгагч, гол хөдөлгөгч хүч болох ажиллах хүч нь байгууллагын өсөлт, уналтад шууд нөлөөлдөг голлох хүчин зүйл юм.

Хүний нөөц болон удирдлагуудын тэр бүр анзаардаггүй ажиллагсдын бүтээмжид нөлөөлдөг, зайлшгүй анхаарах шаардлагатай хэсгийг дурдая.

  1. Ажиллагсдын эрүүл мэндийн асуудал

Байгууллагынхаа цаг бүртгэлийн тайланг хянаж байсан уу? Сард/жилд хэдэн хувийн өвчтэй, чөлөөтэй цагийн бүртгэлтэй байна. Эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай ажиллаж байгаа хэдэн хүн байна вэ? Эдгээр тоо баримтыг үйл ажиллагааны мөнгөн болон мөнгөн бус зардлаар тооцож үзээрэй.

Их Британи улсад хийгдсэн ажлын байрны өвчлөл болон бүтээмжийн судалгаагаар ажиллагсдын өвчтэй чөлөөтэй цаг нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн жилийн 27,5 өдрийг үргүй зарсан байдаг байна. Энэ нь бүтэн нэг сар үйл ажиллагаагаа зогсоосонтой тэнцэхүйц хэмжээ юм.

Үүнд ажлын байрны нөхцөл, ажиллагсдын суурь өвчлөл, хүрээлэн буй орчны асуудал шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Уг нөлөөлөл нь байгууллагын үйл ажиллагааг доголдуулах гол суурь нөхцөл болж байгааг удирдлагууд тэр бүр анзаардаггүй. Тиймээс зайлшгүй чухалчилж үзэх шаардлагатай хэсэг бол ажиллагсдын эрүүл мэндийн асуудал юм.

Ихэнх байгууллага түлхүүр ажилтан, өсөх ирээдүйтэй ажиллагсдаа сургалт, хөгжлийн бодлогоор дэмждэг. Энэ нь маш зөв алхам ч эрүүл мэндийн асуудал үүсвэл яах вэ?

Хэрвээ та ажиллагсдын эрүүл мэндийн даатгалын талаар тодорхой ойлголтгүй, дэмий зүйл гэдэг бол дахин нэг бодож үзээрэй. Богино хугацаандаа өндөр ашиг харагдахгүй ч урт хугацаандаа юугаар үнэлж болохгүй ашгийг авчрах болно.  ДЭМБ-ын гаргасан судалгаагаар байгууллагаас ажилчдын эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт 6 дахин өсдөг болохыг нотолжээ.

  1. Гэр бүлийн асуудал

Ажиллагсдын 41% нь хувийн амьдралд тохиолддог асуудлууд тэр дундаа гэр бүлийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нь тэдний ажлын гүйцэтгэлд нөлөөлдөг гэж Бенсингер, ДеПонт & Ассошиэйт нарын хийсэн шинэ судалгаагаар хэлжээ. Тус компани нь 24,000 ажил эрхлэгч дунд судалгаа хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 16-аас дээш хувь нь гэр бүлийн асуудал нь ажлаас чөлөө авах шалтгаан болдог , 50% нь ажилдаа төвлөрөхөд хэцүү байдаг гэсэн хариулт өгсөн байна. Гэр бүлийн эрүүл мэндийн асуудалтай ажилчид чиглэсэн EAP буюу ажилчдын дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь ажилчдын сэтгэл зүй болон бүтээмжид нөлөөлөх чухал ач холбогдолтой.

Та улирал солигдох үе болон хүйтний улиралд цагийн бүртгэлийн тайлангаа харвал чөлөө авах хүсэлтийн багагүй хувийг бага насны хүүхдийн ханиадны дэгдэлттэй холбоотой шалтгаан эзлэх байх. Мэдээж энэ тоо байгууллага бүрд ижилхэн гарахгүй ч эдийн засгийн идэвхтэй хүн амын хүйсийн бүтэц, гэр бүлийн байдалтай шууд холбоотой. Тиймээс хүний нөөцийн хүчтэй бодлогодоо дэмжлэгийн хөтөлбөрийг заавал тусгаарай.

  1. Ажиллах цаг болон ажлын орчин

Бидний тархи хэт их авианы хэмнэл, эргэн тойрны дуу чимээнээс шалтгаалан 90-120 минут л идэвхтэй, төвлөрөл сайтай ажилладаг.  Илүү өндөр бүтээмжтэй ажиллахын тулд 20-30 минут завсарлаж байх хэрэгтэй.  Тиймээс ажлын ердийн өдрүүдэд ажиллагсдад тогтмол завсарлага авах боломжийг олгож байх нь зөв дадал хэвшүүлэх, ажлын байрны эрүүл соёлыг бий болгох, ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна ажиллагсдын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг байна.  Биеийн ядаргаа, өвчлөлөөс гадна оюуны болон сэтгэл зүйн хувьд эрүүл ажилчдын өрсөлдөх чадвар өндөр, шинийг сэтгэх, шүүмжлэлт сэтгэлгээ илүү сайтай байдаг.

Байгууллагын ажиллагсдын ёс суртахууны төвшин өндөр, ажлын байрны шилжилт хөдөлгөөн бага, ажлын байрны осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн төвшин харьцангуй бага байдаг нь компаниуд эрүүл ажлын орчин болон дадал зуршлыг хэвшүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэгтэй холбоотой юм.

ХОЛБООТОЙ: Олон улсын байгууллагууд ажиллагсдынхаа эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн анхаардаг вэ?

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.