Таны хүүхдийн ирээдүй таны гарт

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй. Хүүхэд бол айл гэрт гэрэл гэгээ авчрах гэрэлтүүлэг. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод навчилна гэдэг үг байдаг шүү дээ. Харин хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлнэ гэдэг амаргүйг бид мэднэ. Энэ удаагийнхаа нийтлэлээр хүүхдийн эрүүл мэндийн талаар тоймлон хүргэж байна.

1. Эрүүл зөв хооллолт:

Хүүхдэдээ багаас нь эрүүл зөв хооллох дадал, хэвшилтэй болгох нь түүний амьдралд хийж байгаа хамгийн сайн зүйлсийн нэг юм шүү. Хэрвээ хүүхэд насандаа дадал суугаагүй бол насанд хүрсэн хойноо сурч чадалгүй амьдралын буруу хэвшилтэй болох нь элбэг байдаг. Мөн гэр бүлүүд хамтдаа суугаад хооллох нь хүүхдийн эрүүл хооллолтод тустай гэдгийг баталсан судалгаа ч байдаг. Тийм учраас хамтдаа сууж зөв эрүүл хооллох нь амьдралд ямар чухал болохыг багаас нь зааж сургахыг зөвлөж байна.

2. Дасгал хөдөлгөөн:

Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 72%-г эзэлж байна. Эндээс үзэхэд халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай шууд холбоотой хэмээжээ. Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд жилд 3.2 сая хүн нас бардаг.

Манай улсад 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний 3 хүүхэд тутмын 1 буюу 32,9% нь бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй үнэлгээтэй байдаг.

Иймд багаас нь хүүхдэдээ дасгал хөдөлгөөн хийхэд нь зааж зөвлөж, байнгийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхад нь тусалж хэвшүүлэх нь зүйтэй.

3. Даатгалд хамруулах:

Манай улс жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай, хүрээлэн буй орчны бохирдолтой, амьдралын буруу хэв маяг, буруу зан төлөв давамгайлсан тул улс орны хувьд хүүхдийн өвчлөл ойрын жилүүдэд маш ихээр дэлгэрч байна.

Нийт 0-18 насны хүүхдүүдийн өвчлөлийн статистикийг харахад хавар, өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл ихсэж, зун, намрын улиралд ходоод, гэдэсний өвчлөлөөр өвчлөх нь их байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах хамгийн зөв зам бол хүүхдээ найдвартай эрүүл мэндийн даатгалд хамруулах явдал билээ.

Манай байгууллага оюутан сурагчиддаа зориулж гэнэтийн бэлэг бариад удаагүй байгаа билээ. “Эрүүл мэнд Эрхэм баян” аян-д хамрагдсанаар та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой юм.  Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагчид хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фэйсбүүк хуудаснаас авч болох ба даатгалд хамрагдахыг хүсвэл манай лавлах утас болох 7777-6677 холбогдох, мөн манай салбаруудаар үйлчлүүлэх, Практикал даатгалын фейсбүүк пейж хуудасны автомат хариулагчийг ашиглан онлайнаар шууд даатгуулах боломжтой.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд бүхэн эрсдэлгүй, эрүүл энх байг!

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.