Салбартаа тэргүүлэгч

ПРАКТИКАЛ ДААТГАЛ”  ХХК-ийн Олон улсын стандартын тухай

Санхүүгийн салбартаа анх удаа ISO 9001 стандартыг 21 аймгийн салбартаа хэрэгжүүлэн баталгаажуулалт хийлгэсэн анхны байгууллага Практикал даатгал ХХК боллоо.

Олон улсад  даатгалын салбар хурдацтай хөгжиж байгаагийн хирээр монгол улс ч мөн энэхүү жишгийг дагаад хэрэглэгчдийн нь хүсэл, шаардлага нэмэгдэж сэтгэл ханамжийн асуудал ихээхэн хөндөгдөх болсон. Иймд даатгалын компаниудын өрсөлдөөнтөй зах зээлд үйлчилгээний чанар гол үзүүлэлт нь болж байна. Тиймдээ ч даатгалын компаниуд үйлчилгээний чанартаа илүү анхаарч олон улсын стандартыг нэвтрүүлж үйлчилгээгээ сайжруулан ажиллаж байна. Үүний нэгэн жишээ бол яахын аргагүй Практикал даатгал компани юмаа. Ийнхүү онцолж байгаагийн учир нь гэвэл:

“Практикал даатгал” ХХК нь олон улсын стандартад нийцсэн чанартай даатгалын үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч төвтөй компани болох бодлогыг 2010 оноос баримталж ирсэн бөгөөд Голландын “PUM” олон улсын зөвлөх байгууллагатай хамтран олон ажил хэрэгжүүлсэний нэг нь MNS ISO 9001:2010 стандартыг 2013 онд банк санхүүгийн салбартаа анхдагч болон нэвтрүүлсэн юм.

Мөн 2017 оны 10сарын 02-нд Засгийн газрын агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас  MNS ISO 9001:2015 шинэчлэгдсэн стандартын батламжаа дахин гардан авсанаар /2013-2020/ хүртэл банк санхүүгийн салбартаа хамгийн удаан хугацаанд ISO стандарт хэрэгжүүлэгч байгууллага болж байна.

2017 онд орон нутгийн салбарууддаа ISO 9001 стандартыг  нэвтрүүлж хамрах хүрээгээ  өргөтгөн Баяхонгор, Баян-Өлгий, Багануур, Булган Дархан-Уул, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь зэрэг 10 салбарт баталгаажуулан гэрчилгээгжиж  байсан бол 2019 сарын 10 сарын 31-д хамрах хүрээгээ Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь,  Орхон, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгийн салбаруудаар өргөтгөн Монгол Улсад анх удаа бүх салбартаа ISO хэрэгжүүлэгч байгууллага болж байна.

Хэрэглэгчийн санал хүсэлтийг судлан, тэдний сэтгэлд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын тулд компани нь засаглал, бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн зөв хуваарилалт, баримт бичиг, дотоод ажлын эмх цэгцийг анхааран ажиллаж, хариуцлагатай төдийгүй чадамжтай хүний нөөцөөр төлөвлөлт, гүйцэтгэлийн хариуцлагатай системийг бий болгохыг дээрх стандартаар шаарддаг. Бид энэхүү шаардлагыг биелүүлж үйл ажиллагаагаа PDCA буюу Төлөвлө-Хий-Шалга-Сайжруул циклийн дагуу тасралтгүй сайжруулж ажиллаж байна.

Олон улсын Чанарын стандартыг хэрэгжүүлсэнээр бид үйлчлүүлэгчидтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллаж, банк санхүү, даатгалын салбарын хууль эрх зүйн акт, стандарт норматив баримт бичгүүдийн мөрдөлтийг сайжруулж, эрсдэлийн найдвартай хамгаалалт, нөхөн төлбөрийн шуурхай үйлчилгээг үзүүлж даатгалын үйлчилгээний чанарыг дээшлүүлж хэрэглэгч төвтэй компани болон ажиллаж байна.

MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг компанийнхаа үйл ажиллагаанд илүү үр дүнтэй нэвтрүүлж,  даатгалын үйл ажиллагааны эрсдлийг бууруулах, олон улсын шилдэг туршлага, бодит шийдлүүдийг тусган авч, цаашид даатгалын үйлчилгээний боломж,  цар хүрээг өргөжүүлэн ажиллахаар цаашдын зорилтоо тодорхойлоод байна.

Мөн бид Чанарын стандартаас гадна, Эрсдэлийн удирдлагын стандарт ISO 31000, Мэдээллийн аюлгүй байдлын стандарт ISO 27000, Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26000 зэрэг стандартуудыг  хэрэгжүүлж ажилладагаа дурьдах зүйтэй боловуу.

Ингээд бид стандартчилагдсан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж ажиллана.