Аялалын бэлтгэл

By 2019-06-05Аялал

Урин дулаан цаг ирж монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах болжээ

Дунд болон урт хугацааны аялалд нүүхээс наахнуур бэлтгэл хийж явахгүй бол ялангуяа хүүхэдтэй хүмүүс зутрах, хүүхэд өвдөх магадлал /аюул ч гэж нэрлэж болох юм/ нүүрлэнэ. Тиймээс аялалд гарахдаа авч явж болох зарим зүйлийг та бүхэнд сануулж байна.

Аялалд гарахын өмнө бэлтгэх зүйлсээ дэвтэр дээр бичсэн нь эмх цэгцтэй болж, мартаж санах асуудал үүсэхгүй. Авсан зүйлсээ зөв тэмдэглэгээгээр, аваагүй зүйлсээ хасах тэмдэглэгээгээр тодруулчихвал бүр сайн. Хамгийн түрүүнд аялалын даатгал, гэнэтийн осол эрүүл мэндийн даатгалтай бол бүр сайн.

  1. Майхан
  2. Майхны гадас
  3. Майхны даруулга / салхины /
  4. Аяны сандал, ширээ
  5. Унтах дэвсгэр, чийгний гудас
  6. Дэнлүү, гар чийдэн
  7. Хөнжил мишок
  8. Зузаан хувцас, нар, салхины хамгаалалтын хувцас
  9. Борооны цув, шүхэр
  10. Зургийн аппарат
  11. Газрын зураг
  12. Газ плитка, газ
  13. Шүдэнз, цаас
  14. Аяны тогоо,
  15. Хоолны халбага
  16. Цай хоол идэж уух аяга
  17. Амны халбага, сэрээ
  18. Мах шарах таваг / шорлогны тогоо, шор төмөр /
  19. Хутга
  20. Халуун сав
  21. Гал тогооны алчуур, сонин
  22. Хоол хүнс / мах, гоймон, амтлагч, боорцог, ундаа, бусад /
  23. Цэвэр ус
  24. Сүү
  25. Давс, цай
  26. Нарны тос
  27. Оо сойз
  28. Нүүр гарын алчуур
  29. 00 цаас
  30. Хуурай, нойтон сальфетка

Гарахынхаа өмнө цаг агаарын мэдээтэй танилцаарай. Манай сайтад Монгол Улсын нийт аймгуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ байдаг. ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой. Харин илүү урт хугацаагаар буюу нэг сар, улирлын хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний тоймыг ЭНД ДАРЖхүлээн аваарай.

“Дотоод зорчигч” аялалын даатгалын үйлчилгээ”

Бид бүх төрлийн гэнэтийн осол,  гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.